Эдүгэ ‧ Чухал ‧ Мэдээлэл
Өнөөдөр:

Үйлчилгээний нөхцөл

www.eduge.mn цахим хуудас (цаашид сайт гэх)-ыг ашигласан эсвэл үзсэн тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх болно.

Сайтын тухай

www.eduge.mn сайт нь монгол хэл дээрх цахим эх сурвалжаас мэдээллийг цуглуулан компьютерийн програмын тусламжтайгаар бүрэн автоматаар агуулгыг нь шинжлэн, тухайн мэдээллийг сэдэвчлэх, бүлэглэх, оюун санааны анализ хийх зэрэг боловсруулалтыг “машин сургалт”-ын технологит суурилан хийдэг систем юм. Тус сайт нь хэрэглэгч танд дараах ашиг тус, давуу талыг олгоно. 1. Та мэдээллийн бүх эх сурвалжууд руу байн байн нэг бүрчлэн орж шинэ мэдээ нэмэгдсэн эсэхийг шалгаж цаг алдах шаардлагагүй болно. 2. Та мэдээллийн эх сурвалж бүр рүү орж нэг бүрчлэн уншиж цагаа алдахгүйгээр өөрийн хүссэн сэдвийнхээ бүх мэдээллийг нэг цэгээс авах боломжтой болж цагаа хэмнэнэ.
3. Өнөөдөр, яг одоо цахим ертөнцөд өргөн тархаж, тренд буюу халуун сэдэв болж олны дунд хэлэлцэгдэж, шуугьж байгаа мэдээллийг олж авахаас гадна тухайн тухайн мэдээллийн талаарх олон нийтийн чиг хандлага (эерэг, сөрөг)-ыг мөн мэдэх боломжтой юм. 4. Эх сурвалжуудаас давхацсан мэдээллийг систем автоматаар таньж ялгаад анхдагч эх сурвалжийнхыг үзүүлэх бөгөөд бусад эх сурвалжийн зөвхөн нэрийг харуулна.
5. Хамгийн өргөн хэрэглэгддэг нийгмийн сүлжээний хэрэгслүүд буюу твиттер, фэйсбүүкээс мөн мэдээллийг ангилан ялгаж харуулна.

Сайтын эзэмшигч

Сайтыг Болорсофт ХХК (цаашид сайтыг эзэмшигч гэх)-ын өмч бөгөөд сайтын хөгжүүлэлт, сайжруулалт, техникийн засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг болно.

Сайтын хэрэглээ

Хувийн болон албаны хэрэглээнд сайтыг төлбөргүйгээр ашиглаж болно. Сайтыг төлбөртэйгөөр гуравдагч этгээдэд дамжуулан ашиглуулахыг хориглоно.

Хариуцлага

Сайт нь монгол хэл дээрх мэдээллийн эх сурвалжуудаас мэдээллийг тогтмол цуглуулан авч, агуулгын шинжилгээ хийсэн үр дүнг сайтад харуулж байгаа болно. Сайтыг эзэмшигч нь сайтад байгаа мэдээллийн үнэн зөв, итгэлтэй, шинэлэг, бодит, бүрэн бүтэн, ашиг тустай, хууль тогтоомжид нийцсэн, ёс суртахуунтай байх зэргийг огтоос батлан даахгүй бөгөөд эдгээрийг тухайн мэдээллийн эх сурвалжууд хариуцна.
Сайтад тавигдсан мэдээлэл, болон түүний боловсруулалтын үр дүн, тэдгээрийг ашигласнаас шалтгаалан үүссэн аливаа маргаан, зөрчилдөөн, сайтын хэрэглэгч болон гуравдагч этгээдэд үүссэн хохирол, алдагдал, алдагдсан боломж зэргийн хариуцлагыг хүлээхгүй.
Сайтыг эзэмшигч нь боловсруулалтын аргачлал, технологи, үр дүнгийн үнэн зөв байх, бүрэн байх, итгэлтэй байх, шинэлэг байх талаар ямарваа баталгааг гаргахгүй.
Сайтыг эзэмшигч нь сайтын гацалт, тасалдалт, түр зогсолт, бүрэн зогсолт, болон татан буулгалтаас сайтын хэрэглэгч болон гуравдагч этгээдэд учирсан хохирол, алдагдал, болон алдагдсан боломжийг хариуцлагын хүлээхгүй.
Эх сурвалжаас устсан мэдээлэл энэ сайтад байж болох бөгөөд үүнд сайтыг эзэмшигч ямар ч хариуцлага хүлээхгүй.

Оюуны өмч

Сайтад нийтлэгдэж байгаа бүх мэдээ мэдээлэл, бичвэр, зураг, видео зэрэг нь тухайн эх сурвалжийнхаа өмч байх бөгөөд тус сайтад эх сурвалжийн нэр, URL хаяг, шүүгдсэн огнооны хамт нийтлэгдэнэ.
Эх сурвалжуудын болон нийтлэгдсэн мэдээллийн статистик, анализын үр дүн сайтыг эзэмшигчийн өмч бөгөөд түүнийг нийгмийн сүлжээнд түгээх эрхтэй.
Сайтад мэдээллийн зөвхөн гарчиг ба товч агуулга нийтлэгдэх бөгөөд хэрэглэгч тухайн мэдээллийн дэлгэрэнгүй агуулгыг эх сурвалж руу орж уншина.

Нууцлал, аюулгүй байдал

Сайтад хандсан хэрэглэгчийн ашиглаж байгаа интернет хөтөч нь хэрэглэгдэж буй төхөөрөмжийн тухай мэдээллийг тухайн хэрэглэгчийн компьютер дээр Cookie-д хадгалдаг.
Сайтыг эзэмшигч нь вэб болон үйлчилгээгээ чанаржуулахын тулд Cookie-д хадгалагдсан мэдээллийг авч болох ба түүнийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.